Чингисийн талбайд үзэсгэлэн нээгдэнэ

08:30 цагт: Туушин зочид буудалд Монгол дахь Америкийн худалдааны танхимын уулзалт болно. Уулзалтад УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар оролцож МАН-ын мөрийн хөтөлбөр, бизнесийн орчин болон хөрөнгө оруулалтын талаар ярилцана.
09.00 цагт: "Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур" сэдэвт шийдвэр гаргагч нарын хэлэлцүүлэг уулзалт Blue sky цамхагт болно. Хурлын нээлтэд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, УИХ-ын зарим гишүүд оролцоно. Утас: 88038373, 458645
10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа Пусан хотын даргыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээн авч уулзана. Энэ үеэр хотууд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ярилцлага өгнө. Утас: 325044, 88781218
10.00 цагт: УБТЗ-ын мэргэжлийн баярыг угтаж УБТЗ-ийн нэгдсэн эмнэлгийн хамт олон ЦССҮТ-тэй хамтран "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" уриан дор цусаа бэлэглэх өдөрлөг зохион байгуулна.
11.00 цагт: Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт Чингисийн талбайд болно. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон форумд оролцохоор ирсэн хүндэт зочид оролцоно. Утас: 88781218, 325044
СЭТГЭГДЭЛ БИЧИХ