Бруклинтэй гэрлэхгүй

Холливуудын залуу жүжигчин Хлоя Морец ирэх сард худалдаанд гарах Британийн “Glamour” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сараас Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэмтэй үерхэх болсон билээ.
“Glamour” сэтгүүл жүжигчнээс “Бруклин та хоёрын харилцаа сайн биз дээ?” гэж асуухад тэрбээр “Тийм ээ. Бидний харилцаа сайн байгаа. Бид өдрөөс өдөрт дотно болсоор байгаа” гэсэн байна.
Сэтгүүл, Морецоос “Бруклинтэй гэрлэх талаар бодож байгаа юу?” тэрбээр “Үгүй ээ. Бид дэндүү залуухан байна. Би 18 настай. Бруклин 17 настай. Бидний харилцаа ирээдүйд хэрхэхийг мэдэхгүй байгаа ч гэрлэх талаар бодохгүй байгаа” гэж хариулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ