Роналду болзож байна

“Реал Мадрид” багийн тоглогч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиан Роналду Франц улсад болсон хөлбөмбөгийн “Евро 2016” тэмцээний дараа амралтаа авсан билээ.
Тэгвэл тэрбээр болзож эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тамирчин эр АНУ-ын Флорида мужийн Миами хотноо амарч буй юм. Тэгвэл Роналду модель Кассандре Дэвис гэх бүсгүйтэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Хос өнгөрсөн сараас болзож эхэлсэн гэнэ.
Кассандре өнгөрсөн оны долоодугаар сард инстаграм хуудсаараа дамжуулан тамирчин залууд хайраа илчилж “Би түүнийх болмоор байна” гэж бичиж байжээ.
“TMZ” сайт “Кассандре хүслээ биелүүлжээ” гэж мэдээлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ