“Live from UB” кино нээлтээ хийнэ

АНУ-ын найруулагч Лорен Нэпп, “Live from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” киног найруулан бүтээжээ. Улмаар дэлхийн 17 хотод гаргасан бол маргааш Монгол улсад уг киноны нээлтийг хийх гэж байна.
Тус кинонд нүүдлийн соёл иргэншлээрээ дэлхийд танигдсан Монгол орны 21-р зууны дуу хоолой нь цөөн хэдэн рок хөгжимчид болж байгаа тухай өгүүлэх аж. Киноны гол дүрд панк урсгалаар уран бүтээл туурвидаг “Моханик” хамтлагийн залуус тогложээ.
Уг бүтээл нь:
- Бүрэн хэмжээний баримтат киноны шинээр гарч ирж буй шилдэг найруулагч,
- Ази-Америкийн кино наадам 2015 Үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг (бүрэн хэмжээний баримтат кино),
- Ази-Америкийн кино наадам 2015Шилдэг Монгол кино, Монголын Олон улсын кино наадам 2015 шагналыг тус тус хүртсэн байна.
Киноны нээлт маргааш 18.00 цагт “Тэнгис” кино театрт болно. Энэхүү киног АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлэх ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ