Викториа Бекхэм: Эмээ болоход бэлэн биш байна

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм “Vogue” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг сонирхуулж байна.
-Таны гадаад төрх болон хувцаслалт нь тун дэгжин. Ихэнх бүсгүйчүүд таныг дуурайж, хуулбарлахыг хүсдэг. Энэ бүхэн танд дарамт болдог уу?
-Үгүй гэж хэлбэл худлаа болох байх. Намайг даган дууриаж байна гэдэг гайхалтай хэрэг. Бүсгүйчүүд бүгдээрээ дэгжин болохыг хүсдэг. Харин анхдагч байна гэдэг сайн хэрэг.
-Гэнэт л таны авъяас тодорсон. Таны загвар дэлхийн шилдэг брэндүүдтэй өрсөлдөж байна?
-Гэнэт тодорсон авъяас гэхээсээ илүү боломжийн, зах зээл чөлөөтэй, хүмүүсийн сэтгэхүй хүлээсээ тайлсан үед энэ бүхнийг илчлэхийг хүссэн. Би хүүхэд байхаасаа л загвар зохион бүтээгч болохыг хүссэн. 35 жилийн дараа зорилгоо биелүүлж байна. Бүх зүйлийг хүлээсээр хүлж болно. Харин оюун ухаан болон мөрөөдлийг хүлж болохгүй. Би бол тод жишээ.
-Гэхдээ таныг загвар зохион бүтээгч гэхээсээ охидын хамтлагын дуучин гэдгээр чинь сайн мэднэ. Хэдий таны загвар олон хүнд танигдсан ч таныг хүлээн авах хүмүүс бага хэвээр л байна?
-Энэ бүхнийг тооцоолон мөрөөдлөө ил болгосон. Бүх үгийг сонсоход бэлэн гэж бодсон учир өөрийгөө илчилсэн.
-Өөрийгөө дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх чадвартай гэж боддог уу?
-Та бүхэн хэрхэн дүгнэхээс л болно. Өөрийнхөө авъяасыг дутуу үнэлээгүй учир л загвар зохион бүтээж байна.
-Та энэ тухай бодож үзсэн үү. Таныг яагаад олон нийт ингэтлээ сонирхдог юм бэ. Нөхөр болон хүүхдүүдээс чинь болдог юм болов уу?
-Байнга хэвлэлийхнийг дагуулан явах амаргүй. Надад хувийн нууц гэж бий. Өглөөг хэрхэн угтдаг, өдрийг хэрхэн өнгөрүүлдэг, оройг хэрхэн үддэг талаар бүгд мэддэг байх нь надад дарамттай байдаг. Нэгэнт би олны танил учир энэ бүхэнтэй дасан зохицох шаардлагатай. Нөхөр бид хоёр энэ бүхэнтэй дасан зохицсон. Харин хүүхдүүд минь бэлэн биш байгаа. Энэ бүхэнээс болж хүүхдүүд хүртэл тэдэнтэй алдар нэртэй болох зорилгоор нөхөрлөж байгааг харах миний хувьд хүнд байдаг.
-Гэхдээ бүх хүн алдар нэртэй болохыг хүсдэг. Та бүхнийг хүсэхгүй байгаа гэж үү. Таны хувь тавилан гайхалтай мэт санагддаг?
-Бүх зүйл хязгаартай байх ёстой.
-Та нэгэн хэвийн зургаар сэтгүүлүүдийг чимдэг. Харин энэ удаад тун гайхалтай өвөрмөц зургуудаар “Vogue” сэтгүүлийг чимлээ. Эдгээр зураг бусдад нь таалагдсан бол зарим хүмүүст таалагдахгүй байгаа. Хэрвээ эдгээр зураг барууны нэг сэтгүүлд нийтлэгдсэн бол хэрхэн байсан бол?
-Хүмүүсийн нүд эдгээр зургийг хэрхэн дүгнэх нь надад хамаагүй. Учир нь би ажлаа амжилттай гүйцэтгэсэн үзэж байна.
-Өөрийнхөө загварыг ямар загвар өмсөгчдөөр өмсүүлэх дуртай байдаг вэ?
-Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн бүсгүйчүүдтэй ажиллах дуртай. Миний ярьсан зүйл их зан биш гэдгийг ойлгож байгаа байх.
-Ихэнх алдартнууд бусдад таалагдахын тулд их зүйл хийдэг. Харин асуултыг сонсохоор энэ бүхэн тийм ч чухал биш мэт санагдах юм?
-Би ч гэсэн хичээдэг.
-Таны том хүү Бруклин Бекхэм тун удахгүй насанд хүрлээ. Хүүгийнхээ ирээдүйн талаар бодсон төлөвлөгөө бий юу?
-Төлөвлөгөө бий. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Энэ бүхэн гэр бүлийн нууц гэж бодож байна.
-Бекхэмийн дутагдал?
-Бекхэм хүүхдүүдэдээ цаг гаргахдаа тийм ч сайн биш.
-Бруклин охидтой нэр холбогдож байна. Энэ бүхний үр дагавар хүүхэд. Эмээ болоход бэлэн байна уу?
-Хүү минь энэ нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олох хэрэгтэй. Эмээ болоход бэлэн биш байна.
-Та хүүхдүүдээ алдартай болгох уу?
-Тэдний шийдвэр хамгийн чухал. Би ээжийн хувиар тэднийг алсаас дэмжих болно. Харин амьдралд нь шууд оролцохыг хүсэхгүй байна.
-Нэг сонирхолтой асуулт асуумаар байна. Таныг хамтлагт байхад хэн ч болзоонд урьдаггүй байсан гэсэн?
-Бекхэм намайг болзоонд урьсан анхны залуу.
-Интернэтэд таны эвгүй зургууд нийтлэгдсэн байдаг. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?
-Бүх хүн алдаа гаргадаг.
-Гэхдээ та алдаа тун бага гаргадаг?
-Би ч гэсэн хүн. Алдаа гаргаж, алдаанаасаа суралцаад явдаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ