
Ази-Номхон далайн парламентын ээлжит 20 дугаар чуулганы ажиллагаа өнөө өглөө 10 цагт Японы нийслэл Токио хотын Олон улсын хурлын ордонд эхэллээ.
Тус байгууллагын энэ удаагийн ээлжит чуулганд бүс нутгийн 28 улсын төлөөлөгчид оролцож байна.
Монголыг парламентыг төлөөлөн УИХ-ын дэд дарга Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэхүү чуулганд оролцож байгаа юм. Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Энхбат, мөн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Бадам, Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нар төлөөлөгчдийн багтжээ.
АНДП-ын 20 дугаар чуулганы нээлт дээр Японы Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Кэнжи Хирата, Төлөөлөгчдийн танхимын дарга Такахиро Ёкомичи, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд, энэхүү байгууллагыг 20 жилийн өмнө санаачлан байгуулсан Япон Улсын Ерөнхий сайд асан Ясухиро Накасоне нар үг хэлэв. Токиогийн энэ удаагийн чуулганаар Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд Японы зүүн хэсэгт тохиолдсон газар хөдлөлт ба сэргээн босголтод чиглэсэн хүчин чармайлтын талаархи Япон Улсын илтгэлийн зэрэгцээ бүс нутгийн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, соёл, боловсролын салбарын солилцоог дэмжих асуудлыг хэлэлцэж байна. Токиогийн энэ удаагийн чуулганаар Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд Японы зүүн хэсэгт тохиолдсон газар хөдлөлт ба сэргээн босголтод чиглэсэн хүчин чармайлтын талаархи Япон Улсын илтгэлийн зэрэгцээ бүс нутгийн байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, соёл, боловсролын салбарын солилцоог дэмжих асуудлыг хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ