Анистон хуримын ойгоо тэмдэглэв

img

 

Холливууды нэрт жүжигчин Женнифер Анистон жилийн өмнө хуримаа хийсэн билээ. Тэрбээр 2012 оноос болзсон Жастин Терокстой Лос Анжелес хотноо нууцаар гэрлэсэн юм. Өнөөг хүртэл хос хуримын зургаа үзүүлээгүй билээ. Тэгвэл хос өчигдөр хуримын нэг жилийн ойгоо тэмдэглэсэн талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хос хуримын ойгоо Лос Анжелес дахь Madeo гэх зоогийн газарт тэмдэглэсэн байна.

 

Жүжигчин бүсгүй инстаграмдаа “Чи бол бурхны бэлэг. Энэ залуу намайг хэзээ ч гомдоож байгаагүй. Залуусаа эмэгтэй хүнийг битгий гомдоогоорой” гэж бичсэн аж.

 

Америкийн шар хэвлэлүүд жүжигчин бүсгүйг жирэмсэн болсон хэмээн байнга мэдээлдэг билээ. Энэ талаар Анистон “Би жирэмсэн болбол та бүхэнд заавал дуулгах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ