Бейонсигийн өвөрмөц болзоо

Реппер Жей Зи болон дуучин Бейонси нар гэр бүлийнхээ хамтаар Италид амарч байна. Тэгвэл өчигдөр болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Сонирхолтой нь дуучин бүсгүй болзоондоо хөл нүцгэн ирсэн нь олныг гайхшруулсан байна.
Тэрбээр нөхрийнхөө хамтаар машинаас буух үедээ гуталгүй байсан бөгөөд хөл нүцгэн чигээрээ хотын төвөөр зугаалж, мөн зоогийн газраар үйлчлүүлжээ.
Энэ тухайгаа дуучин бүсгүй инстаграмдаа “Энгийн бус болзоо” гэж бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ