
Тэшүүрийн битүү ордон барьж байгуулахаар Монголын тэшүүрийн холбоо зураг төслийн ажилдаа хэдийнээ оржээ. Монгол улсын Засгийн газраас саяхан тогтоол гаргасаны дагуу “Буянт-Ухаа” спортын ордноос урагшаа 300 метрт битүү ордон байгуулах газрыг МТХ-ныхонд олгосон байна. МТХ-ноос зураг төслийн ажлаа дууссаны дараа барилгыг барих компанийг шалгаруулах “Тендэр” зарлах аж. Өвлийн спортыг хөгжүүлэх бас нэгэн үндэс суурь тавигдаж байгаа энэ ажил хэдий хугацаанд биелэхийг харах л үлдлээ. Энэ ордон баригдсанаар ганц гүйлтийн тэшүүр биш, шорт трейк, уран гулгалт зэрэг спорт хөгжих боломжтой болно гэж МУГТ Л.Цэнд хэлсэн юм. Тэшүүрийн битүү ордонтой болсноор тамирчдаа бэлтгэл сургуулилтаа хийх орчин нөхцлөөр бүрэн хангах, цаашлаад улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаан явуулах газартай болох мөн ОУ-ын чанартай томоохон өрсөлдөөнийг өөрийн нутагт зохион байгуулах зориулалтын талбайтай болно гэж энэ холбооны багш, дасгалжуулагч, тамирчид ч ярьж байлаа.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ