Ажилгүй иргэдийн тоо 35.6 хувиар өсчээ
Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас энэ оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл, байдлыг танилцууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 7 дугаар сарын эцэст 41.8 мянга болсны 22.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 мян.хүн буюу 1.7 хувиар, өмнөх сарынхаас 2.2 мян.хүн буюу 6.7 хувиар буурсан байна.
Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 13.5 мянга буюу 1.2 хувиар буурч, ажилгүй иргэд 34.6 мянга буюу 35.6 хувь, эдийн засгийн идэвхгүй хүн ам 99.0 мянга буюу 13.5 хувиар өссөн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ