“Дива” моно жүжгийг тоглоно

Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016" Олон улсын Моно жүжгийн фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус наадам өчигдөр эхэлж, УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" моно жүжгээ тоглосон. Харин өнөөдөр 19:00 цагт Польшийн жүжигчин Виолета Комар "Дива" моно жүжгээ толилуулах юм байна.
Маргааш Армяны жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара" моно жүжгээ, дараа өдөр нь Оросын жүжигчин Наталья Носова "Би нохой” тус тус тоглох нь ээ. Харин тэмцээнийг хааж энэ сарын 19-ны 19:00 цагт Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" моно жүжгээ толилуулах юм байна.
Наадмын шилдгийг энэ сарын 20-нд шалгаруулж шагналыг гардуулах ажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ