Викториа эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгчээ

img

 

“Spice girl’s” хамтлагийн экс гишүүн Викториа Бекхэм эмэгтэйчүүдэд хэрхэн нүүрээ будах талаар хичээл заасан талаар “www.tmz.com” мэдээллээ. Тэрбээр хүлээн авалтад орохдоо л мэргэжлийн хүнээр нүүрээ будуулдаг гэнэ. Харин бусад үед нь өөрөө нүүрээ буддаг тухайгаа ярьжээ.

 

Викториа “Тавхан минут л нүүрээ будахад хангалттай. Будгаа тун нимгэн будаж сур. Будгаа олон удаа давхарлах таныг муухай харагдуулах болно. Тиймээс нүүрний тосоо түрхээд, арьсандаа тохирсон крем түрх. Дараа нь зөвхөн нүдний өнгөтэйгээ ижил нүдний будгаар нүдээ будаад шанаагаа тодотгох хацар өнгөлөгч хэрэглэ. Төгсгөлд нь уруулаа өнгөл. Нүүрээ будсаныхаа дараа селфи хийж, өөрийнхөө будалтыг өөрөө дүгнэхээ мартваа. Ингээд боллоо. Энэ бол та бүхэнд өгөх миний зөвлөгөө” гэж ярьсан байна.

 

Тэрбээр уг бичлэгээ инстаграм хуудастаа байршуулсан бөгөөд ганцхан цагийн дотор 10 мянган инстаграм хэрэглэгч үзжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эмэгтэй хvний гар насыг нь хэлчих юм аа гэж
2016-08-16