Жизелийг дахин загвар өмсөхийг хүсэв

Бразил улсад зохион байгуулагдаж буй зуны олимпийн нээлтэд супермодель Жизель Бундхен оролцож, өөрийн гоо үзэсгэлэнгээ цугларсан олонд гайхуулсан билээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард загварын тайзаа орхиж буйгаа мэдэгдсэнээс хойш анх удаагаа олны өмнө алхсан юм. Тэгвэл Жизелийн нөхөр Том Брэди өчигдөр “ABS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Миний эхнэр энэ ертөнцийн хамгийн гайхалтай бүсгүй. Тэрний минь гоо үзэсгэлэн “Рио”-гийн олимпийн цэнгэлдэхийг гэрэлтүүлсэн. Тэр минь их сайн ээж, сайн хань. Ер нь бүхэлдээ гайхалтай” гэж ярьжээ.
Хөтлөгч Томоос “Таны эхнэр загварын ертөнцөөс гарсан” гэхэд тэрбээр “Би түүний шийдвэрийг хүндэтгэсэн. Гэхдээ Жизель дахин загвар өмсөөсэй. Миний хүсэл бол түүнийгээ дахин загварын тайзнаа алхахыг харах. Би гэртээ хариад түүнийг ятгах болно. Тэр минь удахгүй бодлоо өөрчлөөд загварын тайзнаа дахин алхах болно” гэж хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ