Пэпси хүүхдийн лиг, оюутны лиг эхлэх гэж байна

img

МСБХолбоо, ‘ЖИ ЭН Бевержес’ ХХК-тай хамтран дөрвөн том лигийн зохион явуулахаар болсон билээ. Пэпси хөгжлийн лиг эхлээд багагүй хугацаа өнгөрсөн харин тун удахгүй хүүхдийн лиг, оюутны лиг эхлэх гэж байна. Оюутнуудын бие бялдарыг чийрэгжүүлэж, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сагсан бөмбөгийн спортод дур сонирхолтой болгох түүнчлэн сагсан бөмбөгийн спортын өндөр зэрэглэлтэй тамирчдыг бэлтгэн Пэпси Хөгжлийн болон пэпси Үндэсний дээд лигид оруулж улмаар олон улсын чанартай уралдаан, тэмцээнд Монголын оюутны шигшээ багийг бэлтгэх зорилготойгоор Пэпси Оюутны лиг, Пэпси Хүүхдийн лигийг  зохион явуулах гэж байна. Пэпси Оюутны лиг энэ сарын 18-нд техникийн зөвөлгөөн СТО-ны хурлын танхимд, 20-нд эхэлнэ. Пэпси Хүүхдийн лиг энэ сарын 12-нд техникийн зөвөлгөөн СТО-ны хурлын танхимд, 14-нд эхлэх гэж байна. Пэпси Оюутны лигийн ерөнхий шүүгч: Р.Цэвэгмэд –99822233 Пэпси Хүүхдийн лигийн ерөнхий шүүгч: П.Сампилноров –96653025, 99830531

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amjilt husie
2012-01-09