Шауне Миллер: Би бохир арга хэрэглээгүй

“Рио”-гийн зуны олимпийн эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн уралдаанд Багамын арлын тамирчин Шауне Миллер түрүүлж, олимпийн аварга болсон билээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
-400 метрийн эмэгтэйчүүдийн уралдаан тун сонирхолтой болж өндөрлөлөө. Та барианд орохын өмнө бүдэрч унасан?
-Тиймээ, санал нэг байна. Тун сонирхолтой боллоо. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн гэдэгтээ итгэлтэй байна. Надад олон зүйл бодогдуулсан тэмцээн боллоо. Дахин алдаа гаргахгүй байх болно.
-Гол уралдаан АНУ-ын гүйлтийн тамирчин Алисон Феликс та хоёрын хооронд болсон. Хэрвээ та барианд орохоосоо өмнө бүдэрч унаагүй байсан олимпийн аварга болохгүй байлаа?
-Тиймээ. Үнэнийг хэлэхэд, би шоконд орчихсон байсан учир ялсан, ялагдсанаа мэдэхгүй байсан.
-Бүдэрч унасан талаараа. Энэ санаатай үйлдэл үү, санамсаргүй үйлдэл үү?
-Хүн бүхэн энэ талаар ярьж байна. Би бохир арга хэрэглээгүй. Мэдээж хэрэг надад нууц төлөвлөгөө гэж бий. Би гараанд зогсч байхдаа олимпийн аварга болохыг хүссэн. Тиймээ би зорилгоо биелүүллээ. Унасан ч бай, унаагүй ч бай би зорилгоо биелүүллээ. Энэ бол зүгээр л нэг хариу үйлдэл. Хүмүүс намайг бохир арга хэрэглэсэн хэмээн буруутгаж болно. Гэхдээ миний хүчин чармайлтыг үгүйсгэж болохгүй.
-Та унахдаа гэмтсэн үү?
-Тиймээ. Миний өвдөг болон тохой шалбарсан. Гэхдээ зүгээр ээ. Би хийсэн үйдэлдээ харамсахгүй байна. Би энэ спортоор 10 гаруй жил хичээллэж байна. Гэхдээ өмнө хэзээ унаж байгаагүй. /инээв/
-Та 22 насандаа олимпийн аварга боллоо.
-Тиймээ үнэхээр сайхан байна. Олон хүн надаар бахархаж байгаа байх.
-АНУ-ын гүйлтийн тамирчин Алисон Феликсийн тухай?
-Тэмцээний эхнээс л бид хоёрын дунд гол тулаан болно гэдгийг би зөн совингоороо мэдэж байсан. Тэрбээр маш олон амжилт гаргасан тамчирчин. Түүнийг мөнгөн медалийн эзэн болсонд баяртай байна.
/Алисон Феликс нь Афины олимпийн хүрэл медаль, Бээжингийн олимпийн алт, мөнгөн медаль, Лондонгийн олимпиос гурван алтан медаль хүртсэн. 2015 оны дэлхийн аварга юм/
-Алисон Феликс таны талаар “Тэр их сайн тамирчин. Тэр ялалт байгуулахын тулд ямар арга хэрэглэсэн нь надад хамаагүй” гэж хэлсэн?
-Сонсоход таатай бас таагүй мэдрэмж төрүүлж байна.
-Таны барианд орохоосоо өмнө унаж буй зураг олон сонин, хэвлэлд нийтлэгдсэн?
-Тиймээ их хөгжилтэй байна. Нэг үгээр би олны танил нэгэн болчихлоо.
-Таны хийсэн үйлдэл залуу тамирчдад буруу үлгэр дуурайлал үзүүлэхээс эмээж байна уу?
-Би гүйж байхдаа хэн нэгнийг гэмтээгээгүй бас хохироогоогүй. Би ялалт байгуулахыг үнэхээр их хүссэн. Гүйж байхад миний оюун санаа юуны ч талаар бодохгүй байсан. Зөвхөн ээжийн минь дуу сонсогдож байсан. Ээж минь “Жоохон зай үлдлээ. Хонгор минь илүү их хичээгээрэй” хэмээн хашгирч байсан. Би барианд ороод ээж рүүгээ харахад түүний нүднээс “Чи олимпийн аварга боллоо” гэдгийг олж харсан. Үнэнийг хэлэхэд өчигдөр юу болсныг би сайн санахгүй байна. Би энэ спортыг сонгон хичээллэсэн цагаасаа олимпийн аварга болохыг хүссэн. Мэдэхгүй юм. Олимпийн алтан медалийн эзэн болохын тулд би өдөр бүр хичээллэсэн.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ