“Үзэсгэлэнт Ара” жүжгийг тоглоно

“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016" Олон улсын Моно жүжгийн фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус наадмыг нээж, УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" моно жүжгээ тоглосон. Үргэлжлүүлэн Польшийн жүжигчин Виолета Комар "Дива" моно жүжгээ толилуулсан бол өнөөдөр Армяны жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара" моно жүжгээ 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.
Маргааш Оросын жүжигчин Наталья Носова "Би нохой” жүжгээ тоглох бол тэмцээнийг хааж энэ сарын 19-ны 19:00 цагт Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" моно жүжгээ толилуулах юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ