Роберт Паттинсоныг буруутгав
Жүжигчин Кристен Стюварт ирэх сард худалдаанд гарах “The New York Times” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Стюварт саяхан өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, олныг гайхшруулсан билээ. Тэрбээр Францын жүжигчин Соко гэгчтэй үерхэж байгаа юм.
Жүжигчин бүсгүй ярилцлагынхаа эхэнд “Миний хувийн амьдралын талаар хүн бүхэн ярих юм. Үнэхээр гайхалтай. Надад энэ бүхэн таалагдахгүй байна” гэж хэлжээ.
Сурвалжлагч “Бүрэнхий” цувралд хамтран тоглосон жүжигчин Роберт Паттинсон таныг их өөрчлөгдсөн гайхаж буйгаа илэрхийлсэн. Та хоёр өмнө нь үерхдэг байсан шүү дээ” гэж асуухад жүжигчин бүсгүй “Миний уур үнэхээр хүрч байна. Тэр залуу миний өөрчлөлтөд яагаад ингэтлээ бухимдаад байгааг би мэдэхгүй. Зүгээр л намайг тайван орхих хэрэгтэй” гэж хариулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ