Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нар барилдана

Манай тамирчдаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 65кг-д Г.Мандахнаран зодоглох бол чансааны 13-т бичигдсэн ОУХМ Д.Хүдэрбулга Б хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлснээр өнөөдөр зодоглоно.
Г.Мандахнарангийн эхний учраа Энэтхэгийн бөх Ёгешвар Дутт. Өрсөлдөгч нь 33 настай, Бээжингийн олимпод шагналт IX байр, 2012 оны Лондонгийн олимпод хүрэл медаль хүртэж байсан юм.
Харин ОУХМ Д.Хүдэрбулгын шөвгийн 16-ын шатны өрсөлдөгч нь Киргизстаны бөх Магомед Мусаев. Тэрбээр Лондонгийн олимпод зодоглож 7-р байр эзэлж байсан бөгөөд Азийн наадмын мөнгө, азийн аваргын гурван удаагийн мөнгөн медальтай, туршлагатай бөх.
Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 20.30 цагаас эхлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ