Маргаашийн нар руу хамт аялах уу

img

 

“Киви” хамтлагийн ахлагч, СТА, дуучин Д.Уламбаяр бие даасан хоёр дахь тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр “Маргаашийн нар луу хамт аялах уу” нэртэй тоглолт зохион байгуулахаар тов зарлаад байна.

 

Тоглолтод дуучин Д.Уламбаярын анхны бие даасан “ I'm Love” цомог болон  11/06 цомгийн дуунууд дуулагдах ажээ. Мөн хамтлаг дуучинтай хамтарсан уран бүтээл болон удахгүй худалдаанд гарах гурав дахь цомгийн уран бүтээлээс танилцуулан тоглох юм байна.

 

Тоглолт есдүгээр сарын 2-ны өдөр Паркийн Хар Сувд хөлөг онгоц дээр болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ