Л.Пүрэвдорж, дэд сайд Б.Ариунсан нарыг огцруулах санал гаргалаа
АН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж шатахууны үнийн өсөлтийн талаархи мэдээллийг сонссон юм.
Хамтарсан Засгийн газар задрах гэж байгаа эгзэгтэй үед шатахууны үнийг хэт их хөөрөгдөж иргэдийг бухимдуулж байгааг гишүүд таалсангүй.
Тиймээс АН-ын бүлгийн гишүүд валютын ханшийн хөөрөгдлийг хяналтдаа авч чадаагүй Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, нефть импортлогчидтой зөвшилцөж бодлогоо сайн бариагүй Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нарыг огцруулах санал гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ