Үнсгэлжин “Burberry”-г сурталчилна

img

 

“Үнсгэлжин” кинонд тоглосноор олны танил болсон залуу жүжигчин Лила Жеймс “Burberry” брэндийн нүүр царайгаар тодорч, ирэх оныг хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус брэнд өчигдөр өөрсдийн албан ёсны твиттер болон инстаграм хуудастаа жүжигчний тоглосон сурталчилгааг байршуулж, олны хүртээл болгосон байна.

 

“Burberry” брэндийн гүйцэтгэх захирал твиттертээ “Тэр гайхалтай биш байна гэж үү.  Та өөрийгөө өөрчил” гэж бичжээ.

 

Жүжигчин бүсгүй твиттертээ “Үнэхээр гайхалтай. Би 17 настай байхдаа “Burberry” брэндийн гар цүнх худалдан авч билээ. Одоо хүртэл тэр цүнх минь бий. Миний хамгийн дуртай цүнх. Харин одоо дуртай цүнхнийхээ брэндтэй хамтран ажиллаж, сурталчилж байна. Энэ гайхалтай биш гэж үү” гэж жиргэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ