Каприо осолд оржээ

Холливуудын нэрт жүжигчин Леонарда де Каприо осолд орсон талаар "TMZ" сайт мэдээллээ.
Тэрбээр найз бүсгүй, загвар өмсөгч Нина Агдалын хамтаар Хэмптонс хотхоны ойролцоо машинтайгаа явж байхад нь нэгэн машин мөргөсөн байна.
Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Үнэхээр гэнэтийн үйл явдал боллоо. Каприогийн биеийн байдал хэвийн байгаа” гэж хэлжээ.
Мөн Каприо твиттер хуудастаа “Би зүгээрээ. Бид зүгээрээ” гэж жиргэсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ