Адель Америкт амьдарна
2016-08-24

Британийн нэрт дуучин Адель тодорхойгүй хугацаагаар АНУ-д амьдарч, уран бүтээлээ хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Лос Анжелес хотноо 16 сая ам.доллароор харш худалдан авч, хүүгийнхээ хамтаар амьдрах болсон гэнэ. Харин гурван настай Анжеликогийн аав Лондон хотноо үлдэж, ажлаа хийхээр болжээ.

 

Адель ийнхүү Америкт ирсэн ирэх онд болох тоглолттой холбоотой хэмээн түүний менежер мэдэгдсэн байна. Дуучин бүсгүй ирэх оны тавдугаар сараас эхлэн АНУ-ыг тойрон аялан тоглолт хийхээр болж, бэлтгэлээ базааж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин