
Тусгаар тогтнолын ордоны бага зааланд Ардчилсан Үндсэн Хууль баталсаны 20 жилийн ойд зориулж, хууль батлалцсан эмэгтэй парламентчддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болж байна.
Үндсэн хуулийг батлах хүндтэй үүргийг хүлээсэн 430 депутаасаас Д.Мөнхөө, Т.Жагай, Ж.Даваабал, О.Долгорсүрэн, Д.Чулуун, Д.Баасанхүү, Б.Энхтуяа, Э.Алтангэрэл, Д.Лхамсүрэн нарын есөн эмэгтэй байсан бөгөөд дээрх эмэгтэйчүүдийн хоёр нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
1950-1990 онд АИХ-ын депутатуудын 23 хувь нь (дунджаар) эмэгтэйчүүд байсан бол 1990 оноос хойш сонгуулиас сонгуульд шилжих тусам эмэгтэйчүүдийн УИХ дахь төлөөллийн хувийн жин буурсан байна.
2011 оны 12-р сард батлагдсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зургадугаар бүлгийн 27-р зүйлийн 27.2-т нам, эвслээс энэ хуулийн 27.1 заасны дагуу нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна хэмээн батлагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ