“Шонхорууд” аваргын цомоо хамгаална

img

“TLG13”  ТББ, “М Си Эс Кока Кола” компани хамтран зохион байгуулдаг Спрайт хөгжлийн лигийн 2011-2012 оны улирлын аваргын төлөө тоглох багууд тодорлоо. Энэ жилийн аваргын цомын төлөө  өнгөрсөн жилийн аварга “ДХИС-ийн CRM Шонхорууд” баг аваргын цомоо хамгаалан тоглох бөгөөд өрсөлдөгч баг нь “Хасын Хүлгүүд” багийн О.Ууганбаярыг багтаа нэгтгэсэн Спрайт лигийн шилдэг багуудын нэг “Танан Импекс” баг юм. Бүсийн аваргын төлөөх тоглолт өнгөрсөн амралтын өдөр болсон ингээд бүсийн аваргын төлөөх тоглолтуудыг тоймыг хүргэе. Баруун бүсийн аваргын төлөө “ДХИС-ийн CRM Шонхорууд” баг “УБЦТС ХК” багтай тоглосон. Өмнөх тоглолтондоо хожигдол хүлээсэн “УБЦТС ХК” багийн тоглогчид тоглолтын эхнээс л  идэвхтэй, илүү тоглолт үзүүлсэн ч   тоглолтын төгсгөлийн маш муу тавьсан. Нэг л тоглолт болж өгөхгүй байсан  “ДХИС-ийн CRM Шонхорууд”-ын тоглолт 3-р үеийн сүүлээр  сэргэж,  улмаар цаг дуусахад   73:64 харьцаатайгаар хожсоноор цувралыг 2:0 болгож энэ жил аваргын цомыг хамгаалан тоглохоор боллоо. Харин зүүн бүсийн аваргын төлөө “Танан Импекс” баг “Эрдэнэдрийлинг RIGS” багтай цуврал хоёрдахь тоглолтоо 2012 оны 1 сарын 7-ны өдөр хийлээ. Өмнөх тоглолтондоо хожигдол хүлээсэн “Эрдэнэдрийлинг RIGS” баг тоглолтын эхнээс идэвхтэй, сайн  тоглолт үзүүлж, улмаар 80:67 харьцаатайгаар хүчирхэг Танан Импекс багийг хожин  цувралыг 1:1 болгосон. Нэмэлт тоглолт 8-ны өдөр болж энэ тэнцүү өрсөлдөөний дүнд 82:67 харьцаатайгаар “Танан Импекс” баг ялалт байгуулж анх удаа Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Спрайт хөгжлийн аварга баг Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд Спрайт лигийг төлөөлөн оролцох бөгөөд аваргын төлөөх эхний тоглолт 2012 оны 1 сарын 14-ны өдөр болно. Эхэлж хоёр хожил авсан нь аварга болох юм. Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө “Эрдэнэдрийлинг RIGS”, “УБЦТС ХК” багууд шалгарсан. Дивизоны аваргын төлөө өрсөлдөгч багуудаа илт давуугаар  хожиж гарч ирсэн тус хоёр баг бүсийн аваргын төлөөх тоглолтонд хожигдсоноор  хүрэл медалийн төлөө тоглохоор болж байна. Хүрэл медалийн төлөөх тоглолт мөн 2012 оны 1 сарын 14-ны өдөр болно.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yu ve tulgaa. yun hurel medaliin tuluu toglolt ve. pepsig duuraij bga yum u haashaa yum be
2012-01-10