Тэйлор экстээ ялагдав

“MTV VMA” шагнал гардуулах ёслолын олны анхаарал татаад байсан сэдвийн нэг бол дуучин Тэйлор Свифт болон электрон хөгжимчин Калвин Харрисийн хэн нь ялж, шагналын эзэн болох вэ байсан юм. Тэд “Шилдэг дууны найруулага” номинацид өрсөлдөж, ялагчаар Калвин Харрис тодорсон талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ.
Калвин болон Тэйлор нар улаан хивсний ёслолд оролцоогүй юм. Хос хоёр сарын өмнө салцгаасан билээ. Өнгөрсөн онд тэд шагнал гардуулах ёслолд хамтдаа оролцож байсан юм. Шагнал гардуулах ёслолын дараа Калвин, Тэйлорт гэрлэх санал тавьсан гэдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ