Gee: “Минт”-ийн дуугаралтад дунд хуруу

img

 

“Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг  байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу  Т.Мөнх-Эрдэнэ “МИНТ” цэнгээний газрынханд зориулан салаавч гаргасан зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.  Түүний бухимдсан шалтгаан нь тус цэнгээний газрынхан стандарт хангаагүй байж бусдад стандарт тогтоосон нь таалагдаагүй аж.  Тэрбээр өөрийн цахим хуудсанд салаавч бүхий зураг тавьж, дараах тайлбарыг бичсэн байна.

 

“Өнгөрсөн хагас сайн өдөр МИНТ нэртэй нэгэн клубт нэгэн эвэнтийнхэн намайг хэсэг нөхдийн хамтаар урьсан юм. Гэтэл эвэнт болох тэр өдөр миний нэрийг үлдээгээд бусдынхыг маань хасчихсан постер тус клубын фэйсбүүк  хуудаснаа заларч байх юм. Гайхаад менежер гэх залуутай нь утсаар ярихад “Манай стандартыг хангахгүй хүмүүсийн нэрийг бид хассан дуулуулахгүй ... Асуудал байна уу айн”  гэж томорлоо. Айхтар газар юм байна гэж ойлгоод амьдралдаа анх удаа тэнд хөл тавьлаа. Төсөөлснөөс их жижиг байлаа.  Хайгаад хайгаад тайз олсонгүй. Хаана дуулах юм гэтэл үүн дээр гэж залгаж тавьсан 2 жижиг яригч (манайхны хэлдгээр депузер) заалаа. За за гээд гараад дууллаа.. Дугаралт гэж дунд хуруу, микрофон гэж миний царай.Арай ч дээ. Наад захын энгийн стандартыг хангачихаад бусдад стандарт тогтоосон нь дээр баймаар. Миний нөхдийг доромжилж томорч томорчхоод өөрсдөө ийм янзтай байгаад нь дургүй хүрлээ. Би тэдний дээд зэрэглэлд нийцэхгүй ээ. Би угаасаа ард хүн. Аймар лагууд нь тэдний шалан дээр очиж дуулна биз дээ. Надаар дутав л гэж. Амласан мөнгө нь арвин байсан ч ахиж тийш зүглэхгүй гээд ам гарчихсан. Дуусаа” гэжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GEE=MINT taarsan taar shuudainuud gej
2018-06-20
Зочин:
Huts
2016-09-02
Зочин:
Хаяад гардаг газар.
2016-08-31
Зочин:
Дуулах ёсгүй байсын. Нөхдийнхөө төлөө.
2016-08-31
Зочин:
Huts