Круз Бекхэм дуучин болно

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн бага хүү Круз Бекхэм дуучин болохоор төлөвлөж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Круз инстаграм хуудастаа дуулж буй хоёр бичлэгээ байршуулжээ. Тэрбээр “Би дуучин болохыг хүсдэг. Би урлагийн хүн болохыг хүсдэг. Та бүхэн миний дууг сонсоод сэтгэгдлээ харамгүй бичээрэй. Би бэлэн байна” гэж бичжээ.
Энэ оны эхээр Круз ээжийнхээ хамтаар дуучин Жастин Биберийн менежер Скотер Браунтай хамт хоолож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн юм.
“Скотер, Крузтэй хамтран ажиллаж магадгүй” хэмээн британийн хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Гэхдээ уг мэдээлтэй холбоотойгоор Крузийн эцэг, эх мэдээлэл хийгээгүй байна.
Круз дуулахаас гадна гитар, төгөлдөр хуур, бөмбөр тоглож чаддаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ