Мэрия Кэригийн эгч баривчлагджээ

img

Дуучин Мэрия Кэригийн төрсөн эгч Элисон Кэри биеэ үнэлэх гэж байхдаа цагдаагийнханд баригдсан талаар “www.nydailynews.com” мэдээллээ. Нью Йорк хотын цагдаагийнхан энгийн иргэний дүрд хувирч шөнийн цагаар биеэ үнэлдэг бүлэг эмэгтэйг баривчилсан аж. Баригдсан 10 гаруй эмэгтэйн дунд дуучны эгч байжээ.

 

Өдгөө 55 настай Элисон “Дуудлагаар үйлчилгээ үзүүлнэ. Би бол дуучин Мэрия Кэригийн эгч” гэх сурталчилгааг үйлчлүүлэгчдээ тараадаг байсныг шалгалтаар тогтоосон байна.

 

Эгч, дүүс 2000 оноос таагүй харилцаатай болсон юм. Учир нь Элисон хар тамхинд донтох болжээ. Элисоныг “Ulster County” шоронд хорьж байгаа аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ