Б.Ариунсан: Валютын үнийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэ нэмэгдсэн

img

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаас өнгөрсөн баасан гарагт огцом нэмэгдээд байгаа шатахууны үнийн өсөлтийн талаар цөөн хором ярилцлаа. -Шатахууны үнэ огцом нэмэгдлээ. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ? -Шатахууны үнэ нэмэгдэж байгаа гол хүчин зүйл бол валютын ханшийн өсөлт. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд валютын ханш өсөж эхэлсэн. Энэ үеэс эхлээд бид Засгийн газрын хэмжээнд ийм тохиолдолд авдаг онцгой албан татварыг багасгах арга хэмжээнүүдийг авсаар байсан. 280 хүртэлх төгрөг байдаг энэ татварыг бид ес, арав, арваннэгдүгээр сараас валютын ханшийн өсөлтийг барих байдлаар бууруулсаар сүүлдээ тэглэсэн. Дээр нь гаалийн татварыг тэглэсэн. Ийм арга хэмжээ авсаар байдал ам.долларын ханш сүүлийн сарын хугацаанд 1470-1480 төгрөгт хүрсэн нь шатахууны үнийг ийм болоход нөлөөллөө. -Компаниуд үнийн зөрүүтэйгээр шатахуунаа борлуулж байгаа. Үүн дээр ямар тайлбар хийх вэ? -Оросоос орж ирж байгаа нефтийн үнэ харьцангуй тогтвортой байна. 7-9 ам.доллар буюу дээш, доошоо хоёр ам.долларын хэмжээтэй өөрчлөлт л байгаа. Валютын ханш ингэж чангарч байгаа үед төгрөгийн ханш унаж байгаа нь мөн ингэж их дарамт үүсэхэд нөлөөлж байна. Бид цаашид ямар арга хэмжээ авахаа ярилцаж байна. Өнгөрсөн баасан гарагт шатахуун түгээдэг компаниуд үнээ 230-260 төгрөгөөр нэмсэн байна. Бидэнд өнгөрсөн баасан гарагт үнээ нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн сарын оны есдүгээр сараас эхлэн валютын үнийн өсөлтөөс үүдэн эдгээр компаниудад хүндрэл гарч байгаа талаар бидэнд мэдээлж, 7-8 удаа бидэнд шатахууны үнийг нэмэх санал хүргүүлж байсан. Эдгээр компаниуд нэгдүгээр сард борлуулах шатахуунаа авахын тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-30-ны хооронд төлбөрөө хийдэг. Гэтэл эдгээр компаниуд энэ валютын ханшны өсөлтөөс үүдэн  өнөөдрийг хүртэл төлбөрөө хийхгүй хүлээлтийн байдалтай байна. Тэд болгоомжилж байна. Үүнтэй холбоотойгоор Оросын тал тэдэнд энэ сарын 10-ны дотор наад асуудлаа шийд гээд хугацаа өгсөн байдалтай байгаа юм байна. -Бүлгээс үүсээд байгаа байдалтай танилцаад цаашид ямар арга хэмжээ авна гэсэн бэ? -Үүссэн нөхцөл байдлын талаар намын бүлгийн хурлууд дээр цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярьсан. Хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Одоо манай улс хэд хэдэн эх үүсвэрээс шатахуунаа авч байгаа учир үнийн хувьд зөрүүтэй байдал үүсэж, бүтээгдэхүүний нийлүүлэлт ч арай гайгүй байна. Гэхдээ төрөөс энэ тал дээр арай өөр бодлого барих цаг болсон. Үүнийг шийдвэрлэхэд хүнд байна. -Цаашид ямар арга хэмжээ авах вэ? -НӨАТ-ын 10 хувь л одоо бидний боломж болж байна. Үүнийг бид тэглэвэл эргэж компаниудтайгаа ярилцаад тодорхой хэмжээгээр шатахууны үнийг бууруулах боломж байна. Гэхдээ энэ Засгийн газрын төвшинд шийдэгдэх зүйл биш, УИХ шийднэ. Одоо бид компаниудатайгаа НӨАТ-ын асуудлаар дахин уулзах гэж байна. -Валютын үнийн өсөлттэй шатахууны үнийн нэмэгдлийг харьцуулахад бодитой нэмэгдэл байж чадах уу? -Хуучин Орос нефть гэсэн ганцхан компани манай улсын шатахууны хэрэгцээг тэр чигт нь хангадаг байсан. Энэ үед ганцхан үнэ мөрдөгддөг байсан. Өнөөдөр энэ компани нийт импортын шатахууны 55 орчим хувийг хангаж байна. Үлдсэн 45 хувийг 40-70 ам.долларын зөрүүтэйгээр өөр газруудаас татаж оруулж ирж байгаа. Тиймээс бид ямар ч үнийн зөрүү гаргалгүйгээр нэг үнээр шатахуунаа борлуул гэж төрөөс компаниудад хандах хэцүү л дээ. Гарцаагүй Засгийн газар дээр онцгой албан татвараар 280 төгрөгийн зохицуулалт хийж гурван жил явсан. Одоо тэр зохицуулалт байхгүй болсон учраас байдал ингэж хүндэрч байна. -Бүлгийн хуралдаанд Монголбанкнаас валютын ханшны өсөлт шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гэдгийг зөвшөөрч байна уу? -Монголбанкнаас ойрын хугацаанд валютын ханш буурна гэсэн мэдээлэл өгч байна. Өчигдөр гэхэд ам.долларын ханш 1470 байсан бол саяны мэдээлж байгаагаар нь 1432 руу орж ирж байна гэсэн. Энэ хэмжээгээр ам.долларын ханш 1300 руу ороод ирвэл үүнийг дагаад шатахууны үнэ буурна. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Suuliin heden odor yagaad USD-iin hansh ogtsom osood baigaag erhem said Ariunsan medej baigaa bolov uu? Ug ny ene hunii ner SAN-tai holbogdson bas tuuniig ARIUN bailgah yostoi yum shig. Getel eh ornii maany mungun san buzartjee. Haramsaltai.
2012-01-09
Kkhyatadiin tsagaan sar bolokhod khezeeniil yamar neg yumnii uniig nemdeg biz dee. Ene bol tsever khujaagiin gar khul bolson tuv banknii zokhiomol usult. Yer ni bol noyon $ ali birj deer usuj baigaag nariin sudalj khyanaj chaddag yumuu. Khaytadiin tuv banknii $ toi kharitsakh kharitsaagl manai bankniikhan khardag biz dee. yagaad gekheer khujaagaas zeel nereer mash ikh khemjeenii $ , yuaniin ursgal orj irj baigaag ankhaarakh tsag bolj. Mongol uls khujaagiin mungu ugaadag uls bolson. Urid tsagt orsod naitaikhad mongold khaniad khurdeg baisan bol unuu tsag urd zugt luu khurkherkhed mongold gal garch baina.
2012-01-09
долларын ханш өслөө гэхэд 1 л шатахуун 300 төгрөгөөр өснө гэж хаааааач байхгүй энэ тэнэг жүжиг хэнд хэрэгтэй вэ ард түмэн ядуурахад хэрэгтэй гэдгийг ойлгооч дээ ариунсан гуай та үнэнээ хэлээ ч дээ хэний даалгавраар үнэ хөөхөгдсөн гэдгээ
2012-01-09
heleh ch ug alga pizdaa
2012-01-09
unheer $ iin hansh buurch 1300 tog bolvol asuudal ayan daa zohitsuulagdan shuu dee sanah heregtei 2010 ond 1 sard noen $ 1119 bsan shuu dee er ni bol asuudaliig ingej hundruulen shiidverlej bgaa ni mani toriin bodlogo yamar bgaag haruulj bna shuu dee yamar ireeduigee harsan bodlogo bgui bgaag ni mash tod tomruunaar haruullaa ene baidalaas garahd monch hestuu yum bolno doo
2012-01-09
Ариунсан гэж нэг өвөр дамжсан шар авгай шиг нөхөр байна аа аан
2012-01-09
hehe, Currency exchange rate is problem??? Lie :( It seems Mongolbank lost 145 000 000 000 tugrugs... In meantime they making loses ... Responsibility????
2012-01-09