Драмын театрын үзвэрийн хуваарь

img

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид намар цагийн үзвэрийн нээлтээ “Тэнгэрийн хүү” жүжгээр хийхээр болжээ.  Тус жүжгийг ирэх сарын 5,6-нд тоглох юм байна.

 

Мөн ирэх сард У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг тоглох юм байна. Эл жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ Энэ жил есдүгээр сарын 23, 24, 25-нд тоглох ажээ.

 

Харин аравдугаар сард уламжлал ёсоороо түүхэн жүжгүүдээ тоглоно.  УДЭТ-ын ес, арав, арваннэгдүгээр сард тоглох жүжгийн хуваарийг танилцуулж байна.

 

 

Г.Тэгшсүрэн 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ