“Ice top”- ийн тоглолтыг 5 мянгаар үзээрэй

Хип хоп урсгалаар уран бүтээл туурвидаг “Ice Top” хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэхээр болжээ. Тэд 20 жилийн ойдоо зориулан “Баярлалаа” бие даасан тоглолтоо хийхээр тов зарлалаа.
Энэ үдэш “Ice Top” хамтлагаас гадан “Хар сарнай”, “Хар тас”, “Люмино”, “Эрх чөлөө”, “Дайн ба энх”, “Татар”, “Дижитал”, “DJ Mr Dogs”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, “Хурд”, “Гурван охин”, “Киви”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, реппер Gee, Genne, Rokit Bay зэрэг хамтлаг дуучин оролцож, ая дуугаа өргөх ажээ.
Тус хамтлагийн залуус 20 жилийн ойдоо зориулан тоглолтынхоо тасалбарыг 5 мянган төгрөгөөр борлуулахаар болжээ. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 9-нд болох нь ээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ