Брэд, Жоли нар хуримын ойгоо тэмдэглэв
2016-09-01

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар 2014 оны энэ өдөр хуримаа хийсэн билээ. Хос 2004 онд “Ноён хатагтай Смит” кинонд тоглож, удалгүй хамтран амьдрах болсон юм.

 

Тэд зургаан хүүхэдтэй бөгөөд холливуудын хамгийн өнөр гэр бүл билээ.

 

 

Брэд, Жоли хуримын ойгоо Лос Анжелес хотноо байрлах таван одтой “Beverly Hills” зочид буудалд тэмдэглэсэн байна.

 

Мөн тэд хүүхдүүдийнхээ хамтаар ирэх долоо хоногт Хавай арал руу явахаар төлөвлөж буй тухай “TMZ” сайт мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин