Жизель Бундхен: Би “Рио”-гийн олимпийн нэг чимэг байсан

img

Бразилийн супермодель Жизель Бундхен “Allure” сэтгүүлд ярилцлага өгчээ. Уг ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны эх орон XXXI удаагийн зуны олимпийг амжилттай зохион байгууллаа.

 

-Тийм ээ. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Бразилийн ард түмнийг нэгэн дээвэр дор цуглуулж, жинхэнэ аз жаргалыг бэлэгллээ. Бразилчууд бид “Рио”-гийн олимпиор нэгэн баг болж, эх орныхоо төлөө бүхий л хүчээ дайчиллаа. “Рио”-гийн олимп бразилчууд гэлтгүй олон улсад аз жаргалыг түгээсэн гэдэгт итгэж байна. Би хүүхэд байхдаа “Бразил хэзээ олимпийн наадмыг зохион байгуулах бол” хэмээн боддог байлаа. Бяцхан охины бодол биеллээ олсонд таатай байна. Бид азтай хүмүүс. Бразил дахин хэзээ олимп зохион байгуулах нь тодорхойгүй. Харин бид Бразил улсын олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг харцгаалаа.

 

-“Рио”-гийн олимпийн нээлтийн гайхалтай бэлэг нь та байсан. Таны гоо үзэсгэлэнг бишрэн харсан шүү дээ?

 

-Тийм ээ асар том хариуцлага надад ноогдсон. Би их айж байсан. Олон мянган хүний өмнө алхахдаа алдаа гаргах вий хэмээн дотроо битүүхэн айдастай байсан. Гэхдээ бүх зүйл дууслаа. Би “Рио”-гийн олимпийн нэг чимэг байсан гэдэгтээ эргэлзэхгүй байна.

 

-Гэхдээ та супермодель. Тайзнаа алхах таны мэргэжил.

 

-Хүн хамгийн чаддаг зүйл дээрээ алдах үе зөндөө тохиолдол бий. Хамгийн гол нь би анх удаагаа тийм олон хүний өмнө алхсан. Мөн тийм олон үзэгчийн өмнө алхсан. Ямар ч хүн тийм хүнээс айна шүү дээ. Надад зүрх сэтгэл гэж бий. Тиймээс л би айсан юм.

 

 

-Таны өмссөн мөнгөлөг саарал өнгийн даашин танд үнэхээрг гайхалтай харагдаж байсан?

 

-Тийм ээ надад ч гэсэн их таалагдсан. Даашинз, гутлыг минь Бразилийн загвар зохион бүтээгч бүтээсэн. Би тэр үдэш эх орныхоо нэг бахархал болохыг хүссэн.

 

-Та өнгөрсөн оны сүүлээр загварын тайзаа орхисон?

 

-Тийм ээ олон сар би бэлтгэл сургуулилт хийгээгүй учир бага зэргийн айдастай байсан. “Рио”-гийн олимп л намайг дахин загварын тайзнаа гаргалаа. Өөр зүйл намайг дахин алхуулж чадахгүй байсан. Би энэ саналаас татгалзаж чадаагүй. Хэрвээ татгалзсан бол насан туршдаа харамсах байлаа. Харамсахгүй байхыг хүссэн учир би алхсан.

 

-“Рио”-гийн олимпийн нээлтийн дараа таныг буцан загварын тайзнаа буцан ирэхийг хүссэн. Таны нөхөр хүртэл “Жизель загварын тайзнаа байх ёстой” гэж инстаграм хуудастаа бичсэн.

 

-Үнэнийг хэлэхэд нөхрийн минь инстаграмдаа бичсэн зүйл намайг бага зэрэг гайхшруулсан. Учир нь надтай тийм ч олон асуудал дээр зөрөөд байдаггүй юм. “Би загварын тайзаа орхилоо” гэхэд хамгийн их дэмжсэн хүмүүсийн нэг. Гэтэл надаас зөвлөлдөхгүйгээр эхнэрийнхээ асуудлаар инстаграмдаа бичсэн нь миний гайхшралыг бага зэрэг төрүүлсэн. Би их гайхаад асуухад “Чи минь их гайхалтай харагдаж байсан учир өөрийн эрхгүй инстаграмдаа үзэл бодлоо илэрхийлчихлээ” гэж хэлсэн. Үнэхээр инээдэмтэй. Би сайн эзэгтэй, сайн эхнэр болохын тулд дээрх сонголтыг хийсэн. Би мэдээж энэ шийдвэрийг гаргахын тулд хэдэн жил бодсон. Тийм ч амархан энэ шийдвэрийг гаргаагүй. Би бодож, бусадтай зөвлөлдсөн. Тэгэж байж гаргасан шийдвэр. Би гэр бүлийнхээ төлөө загварын тайзаа орхисон. Гэр бүл минь миний хувьд ямар чухал гэдгийг миний сонголтоос харж болно.

 

-Таныг нөхөр чинь ятгах болно гэсэн. Энэ талаар?

 

-Үнэхээр инээдэмтэй юм. /инээв/ Тийм ээ түүний хичээл зүтгэл надад таалагдаж байгаа. Гэхдээ би таван жил бодлоо өөрчлөхгүй. Таван жилийн дараа би ирээдүйн талаар дахин бодох болно.

 

 

-Та зөвхөн олны хандлагаас бага зэрэг эмээгээд байгаа бус уу. Сүр дуулиантайгаар тайзаа орхиод жил ч хүрэхгүй хугацааны дараа буцан ирсэн гэж хэлүүлэхээс эмээж байна уу?

 

-Үнэндээ хүмүүс юу гэж миний талаар ярих надад хамаагүй. Зүгээр л би өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч байхыг хүсч  байна.

 

-Нэлээн хэдэн сар шоу бизнесээс хол байлаа. Өнгөрсөн хугацаанд хэрхэн аж төрөв?

 

-Амралтын байдалтай өнгөрүүлж байна. Номоо гаргахаар төлөвлөж байгаа. Удахгүй тун завгүй болно.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ