Жеки Чан “Оскар”-ын эзэн болно

БНХАУ-ын нэрт жүжигчин Жеки Чаныг кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас “Оскар”-ын шагналыг олгохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг ёслолын ажиллагааг ирэх арваннэгдүгээр сарын 12-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Кино академийн ерөнхийлөгч Черил Боне “Кино урлагт оруулсан түүний гавъяаг бид мартаж болохгүй. Тэр бол агуу уран бүтээлч” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр биечлэн алтан хүнийг Жеки Чанд гардуулахаар болжээ.
Жеки Чан 120 гаруй кинонд тоглож, 50 гаруй уран бүтээлийг найруулсан байна. Жүжигчин эр “Гиннесийн аварга амжилтын ном”-д дөрвөн удаа багтсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ