Х.Наранхүү өмгөөлөгч авч, Л.Пүрэвдорж шалгагдаагүй, Д.Сугар би буруугүй гэв

img

УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ТӨХ-ний дарга Д.Сугар нарыг АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл гарсаар байгаа.  Хэргийн талаар УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ТӨХ-ны дарга Д.Сугар нараас цөөн асуултад хариулт авлаа. Х.Наранхүү: Миний өмгөөлөгчөөр С.Нарангэрэл ажиллаж байгаа - АТГ-т таныг шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ хэргийн явц ямар байдалтай байгаа юм бэ? - АТГ-ынхантай би ярилцсан. Асуудал шийдэгдээгүй байхад наана нь элдэв зүйл ярихаар шалгалтын явцад нь нөлөөлөх магадлалтай. Тиймээс одоохондоо яриа өгмөөргүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зүйл яриад байх нь хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж байгаа юм шиг ойлголт төрүүлж болзошгүй юм билээ. Одоо ярилцлага өгөх нь тохиромжтой биш байна. АТГ-ынхан л шаардлагатай гэж үзвэл хэргийн талаар мэдээлэл өгнө байх. Тэндээс шалгаж байгаа л гэсэн мэдээлэл өгдөг хэрнээ дотоод асуудлынх нь талаар мэдээлэл гаргахгүй байгаа. - Танаас тайлбар авсан юм уу, эсвэл сэжигтнээр татаад мэдүүлэг аваад байгаа юм уу? - Цаад шалтгааныхан талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярья гэхээр хэргийн явцад нөлөөлж, олон нийтийн санаа бодолд нөлөөлж, шалгалтад нь саад учруулах янзтай байна. Тиймээс үүнийг дараа тусдаа ярилцъя. - АТГ-аас танаас хэдэн удаа мэдүүлэг авсан бэ? - Мэдүүлэг авсан. Гэхдээ энэ нь хэвлэлээр гараад байгаа шиг эд хөрөнгө битүүмжлэх хэмжээнд хүрээгүй байна. Одоогоор мэдүүлэг л авч байгаа. Ажлаа хийдгээрээ хийж, хөдөө орон нутаг, гадагшаа чөлөөтэй яваад бусад зүйл минь хэвийн байгаа. Битүүмжилнэ энэ тэр гэдэг бол шүүхээр ороод шүүхээс гэм буруутай нь тогтоогдсоны дараа хийгддэг ажиллагаа. Одоо гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Энэ асуудал шүүхээр орох ч юм уу, үгүй ч юм уу гэдэг тодорхой болоогүй байна. Тиймээс асуудлыг шийдэгдсэний дараа л танай сайтад мэдээлэл өгье. - Мэдүүлэг аваад шалгаж байна гэхээр таны халдашгүй эрхэд халдаад байгаа юм биш үү? - Халдашгүй эрхэд халдаагүй. - Танытай хамт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ТӨХ-ний дарга Д.Сугар нартай “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа хэрэг үйлдсэн гэж мэдээллээд байгаа? - Тэдгээр хүмүүс энэ асуудалд ямар ч хамаагүй. Хэвлэл дээр л тэгж бичээд байгаа болохоос тийм зүйл байхгүй. - Та өмгөөлөгч авсан гэсэн үү? - Эхлээд өмгөөлөгчгүй явж байсан. Одооноос албан ёсоор өөрийн хуулийн хүрээний эрх ашгаа хамгаалах хүнтэй болсон. - МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, академич С.Нарангэрэл таны өмгөөлөгчөөр ажиллаж байгаа гэсэн. Үнэн үү? - Тийм. - Хэзээнээс эхлэн та шалгагдаж эхлэсэн юм бэ? - Долдугаар сараас эхлэн шалгагдсан. Хэргийн талаар ярьж процесст хөндлөнгөөс нөлөөлөөд хэрэггүй гэж бодож байна. - Нэг тийшээ шийдэгдэхээр гэхээр танд холбогдох асуудлыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоосны дараа манай сайтад ярилцлага өгнө гэсэн үг үү? - Тэгье. Одоо манай өмгөөлөгчид гэмт хэрэг биш гэсэн утгатай тайлбарыг албан ёсоор АТГ-т хүргүүлээд байгаа. Д.Сугар: Дархан, Гонконгийн компанид л холбогдуулж шалгаж байгаа ТӨХ-ны дарга Д.Сугараас цөөн асуултад хариулт авлаа. - Таныг АТГ-т шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа. Та мэдүүлэг өгсөн үү? - Тэр дуусч байгаа биз. Надад хийсэн хэрэг байхгүй. - Таныг албан ёсоор АТГ-аас дуудаж уулзсан эсвэл албан тоот явуулсан зүйл бий юу? - Ирээгүй. Намайг шалгаж дуусч байгаа гэдэгт итгэлтэй байна. Шалгах юм аа, шалгана биз. - Албан ёсоор танд АТГ-аас нэг ч удаа хандаж байгаагүй юм уу? - Байхгүй. Тийм сураг л гараад байгаа юм. Энэ асуудалд нэг их санаа зовоод байх зүйл алга. - "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой хэрэгтэй та ямар ч холбоогүй гэсэн үг үү? - Тийм зүйл байхгүй. Дархан, Гонконгийн компани хоёрт л холбогдуулж шалгаж байгаа. Тэнд буруу зөрүү зүйл байхгүй болохоор нэг их санаа зовохгүй байна. Гэм буруугүй гэдгийг минь тогтооно биз. - Танытай хамт УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг шалгагдаж байгаа гэсэн. Үнэн үү? - Тэд ямар ч хамаагүй. Л.Пүрэвдорж: Тийм зүйл байхгүй Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж - Таныг АТГ-аас шалгаж байгаа гэсэн. АТГ-аас таныг сэжигтнээр татсан байгаа юм уу эсвэл хэргийн талаар тайлбар авч байгаа юм уу? - Тийм зүйл байхгүй. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Now we know who the sesnilbe one is here. Great post!
2011-12-30
YADAJ ERUUL SARUUL SETGEH PIZDA BHGUI GJUU DAN OYUNII HOMSDOLTAI SDAAGUUD BH YUMA MAN- GJ MAINII BADMIIHUM BOL BNAA
2011-10-12
SUGAR PIIIZDAAG SHOROND SHAAGAACHEE MONGOLIIN UMCHIIG DUUSGALAA SHDEE MAN-d ENEES UUR TSUS HARVAAGUI OLIGTOI SHEES SDA OLDOHGUI BN GJ U ARAICH DEE
2011-10-12
harbaas 3 hulgaich b.a tegbel ta nar yaj ingej bayjsanaa tailbarlaachee luibarchid udamaaraa haraal idne dee ta nar harj bgaaraa
2011-10-12