“Mongolia open-2012” олон улсын тэмцээн болно
“Mongolia open-2012” олон улсын тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 13-16-ны хооронд "Буянт Ухаа" спорт цогцолборт болох аж. Олон улсын бөхийн холбооны дүрмийн дагуу явагдах энэхүү чөлөөт бөхийн тэмцээнд манай улсаас дэлхийн аварга С.Батцэцэг, ДАШТ-ний медальт Б.Наранбаатар, О.Бурмаа, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, Б.Насанбурмаа, Д.Нармандах, Ц.Энхжаргал, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Г.Наранчимэг нар өрсөлдөх ба АНУ-ын бөх, дэлхийн аварга Клариса Чун, ОХУ-ын бөх, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, европын 3 удаагийн аварга Лориса Ооржак, залуучуудын дэлхийн 3 удаагийн аварга Наталья Воробьёва нарын нэр хүндтэй олон шилдэг тамирчид ирж гаднаас ирж хүчээ үзэх гэнэ. Тус тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооны албан ёсны түнш “Үндэсний хөрөнгө оруулалт”- ын банк хамтран зохион байгуулж ерөнхий ивээн тэтгэгчээр “Женко” групп ажиллаж байна. Жин тус бүрт эхний 3-н байр эзэлсэн 4 тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнах аж.
Түрүүлсэн бөхөд 3000$, алтан медаль, хоёрдугаар байр эзэлсэн тамирчин 2000$, мөнгөн медаль, хүрэл медалийн болзол хангасан тамирчин 1000 ам.доллар тус тус авах болно. Жин тус бүрийн эхний 10 байранд оноо өгч багийн дүнг гаргана. Цомыг эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр гаргаж эхний 3-н байрыг эзлүүлэн шагнана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ