Бекхэмийн хүү салжээ

Хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэн найз охиноосоо салж, ганц бие болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бруклин хэдэн сарын өмнөөс холливуудын залуу уран бүтээлч Холия Морицтэй үерхэх болсон юм.
Хос өнгөрсөн амралтын өдрөөр салцгаасан хэмээн британийн хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Салалтын шалтгаан тодорхойгүй байна. Жүжигчний дотны найз “Хос хэтэрхий завгүй учир салцгаасан” гэсэн байна.
Тэд өнгөрсөн сараас Лос Анжелес хотноо хамтран амьдрах болсон бөгөөд Бруклин өчигдөр Лондон дахь гэртээ иржээ. Тэрбээр бизнесийн чиглэлээр суралцахаар болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ