Л.Сөрөлт, Б.Ганбаяр нар “Эмоци”-д нэгджээ

Хошин урлагийн “Эмоци” продакшны залуус энэ сарын 19-нөөс шинэ тоглолтоо олон нийтэд толилуулах юм байна. Тус тоглолтод “Шинэ үе” продакшны жүжигчин СТА, Л.Сөрөлт, жүжигчин Б.Отгонтуяа, жүжигчин Ц.Ганбаяр нар урилгаар оролцон тоглохоор болжээ.
Энэ талаар жүжигчин СТА Л.Сөрөлт “Бид залуучуудад хандсан шинэ дуу хийж байна. Мөн энэ намар “Эмоци” хамтлагийн шинэ шоу тоглолтод оролцон тоглоно. Албан ёсооор жүжигчин нь болж ороогүй. Энэ удаад урилгаар оролцон тоглож байгаа юм. “Шинэ үе” продакшн шинэ тоглолтоо үзэгчдэд толилуулна. Тус тоглолтод бид гурав оролцохгүй” хэмээжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ