“Увертюра” хамтлагт “Хөдөлмөрийн алдар” хүртээв

Монголын Залуучуудын Байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Монголын Залуучуудын Холбооны 25 жилийн ойн хүрээнд өнөөдөр МЗХ-ноос хамтран ажилладаг 60 гаруй байгууллагад талархал илэрхийлэв.
МЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ө.Шинэхүү уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Залуучуудын байгууллага өнөөдөр 95 нас хүрлээ. Өнгөрсөн хугацаанд МЗХ үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллага болохын хувьд залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний хүсэл сонирхлыг илэрхийлэгч байх үүргээ ухамсарлаж, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж нөхцөл бүрдүүлэхийн төлөө ажилласаар ирлээ. Хамгийн сүүлд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг АСЕМ-ын Залуучуудын Чуулганыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа" хэмээв.
Энэ үеэр МЗХ-ны 95 жилийн ойн медалиар 40 гаруй байгууллагыг, хэвлэл мэдээлэл болон соёл урлагийн салбарын 20 гаруй байгууллагыг шагнав. Мөн "Увертюра" хамтлаг, Хүүхэд залуучуудын “Улаан театр” болон язгуур урлагийн "Жонон" хамтлагт МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медаль гардууллаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ