Жон Легенд хуримын ойгоо тэмдэглэв

“Оскар”-ын шагналт дуучин Жон Легенд болон супермодель Крисса Тейган нар хуримын гурван жилийн ойгоо тэмдэглэсэн талаар TMZ сайт мэдээллээ.
Хос өнгөрсөн дөрөвдүгээр сард Луна Саймон Стефан гэх охинтой болсон юм.
Тэд хуримын ойгоо Италид тэмдэглэсэн байна. Дуучин залуу инстаграмдаа эхнэрээ үнсч буй зургаа байршуулаад “Чи миний бүх зүйл” гэж бичжээ.
Крисса Тейган 2013 онд нөхрийнхөө “Чи миний бүх зүйл” гэх дууны клипинд тоглож байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ