АЛТ-аа нууна даа

img

Хил гааль дээр гарсан зөрчлүүдийн дунд нэг уламжлал болсон шахуу мэдээ явдаг байлаа. Энэ бол гулдмай алтыг хилээр гаргах гээд бүтэлгүйтсэн нөхдийн тухай. Хураагдсан алт нь улсын орлого болоод л дуусдаг. Юуны учир ийн эрсдэл үүрч хилээр азаа үзэн баригддаг байв. Мөн юуны учир ийм мэдээ телевиз, сайтаар харагдахаа болив. Энэ бол ерөөсөө л татвартай холбоотой. Тухайн үед манайд татвар өндөр байхад, урд хөршид татвар ердөө 2 хувь байлаа. Ашиг харж яваа хэн ч татварын зөрүүнээс зайлсхийж ашиг харах нь бизнесийн л дүрэм. Алтны наймаанд эх оронч үнэр ч хүлээх хэрэггүй байдаг.

 

Хэдэн жилийн өмнө оргил үедээ 15 тонн алт Монголбанкинд тушаагддаг байв. Гэтэл тухайн үеийн эрх баригчдын барилгүй шийдвэрээр алтны татвар болоод худалдах худалдан авах ажиллагааны шат дамжлагыг нэмэгдүүлснээр 15 тонн хүрч байсан алт нь 3 тонн болтлоо буурсан. Үүнийг засах зорилгоор 2014 оны нэгдүгээр сард Ашигт малтмалын хуульд хоёр заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

 

Нэгдүгээрт, алтны роялтийг 2.5 хувь болгож бууруулсан бол өсөн нэмэгдэх роялтийг тэглэсэн. Хоёрдугаарт, алт цэвэршүүлэх, экспортлоход зөвхөн Төв банкаар дамжуулахаар заасан. Ингэснээр Монгол улсад олборлож буй бүх алт Монголбанкаар дамжих боломж нээгдсэн. Мэдээж үр дүн нь эдийн засагт ус агаар шиг хэрэгтэй буюу Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх том дэмжлэг болсон. 

 

Өмнөх жилүүдэд нь 6 тонн, 3 тонн зэрэг хязгаар тогтоон алт худалдан авч байх үед иргэд Монголбанкинд алт тушаадаггүй байсан. Төрөөс эрх зүйн орчныг дээрдүүлэхэд анхаарснаар зөвхөн алтны нийлүүлэлтээр 2014 онд 500 гаруй сая ам.доллар улсад орсон бол 2015 онд 600 гаруй сая ам.доллар оруулаад байгаа мэдээ гарч байсан санагдана.

 

“Зээл, өр биш дотоод нөөц бололцоогоороо энэ хэмжээний доллар олчихож байна гэж” Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд олзуурхан ярилцлага өгч байсан нь саяхан. Энэ хөшүүргээрээ яваад байвал цаашид алтнаасаа тэрбум байтугайг олох боломжтой гэж ашигт малтмалын салбарынхан саяхан дуу чангатай байлаа. Одоо харин алт олборлогч 300 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор тогтмол алт тушаадаг 120 гаруй компани дуу нь бүр цаашаа орохоор боллоо.

 

Засгийн газраас Их хурлаар оруулж хэлэлцүүлэн дэмжүүлээд байгаа татвар нэмэх багц дотор Алтны татварыг 5 хувь болгон нэмэгдүүлэх шийд гараад байна. Бүх зүйл эргэх дүр зураг харагдаж байна. Хууль бусаар алт хил давуулах, алтны наймааны далд сүлжээ үүсэх орчин бий боллоо гэхэд хатуудахгүй.

 

Валют олж ирдэг ганц хөрвөх чадвартай эрдэс баялаг ингээд НО-той наймааны цэст орох бол алсдаа хол сүүдэртэй. Манайд валютын нөөц бүрдүүлэх үндсэн 3 суваг л бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж тэгээд АЛТ.

 

Гадаадын хөрөнгө оруулалт шалдаа буусан. Зээл тусламжийг тултал авсан. Гурав дахь нөөц алтны татварыг нэмсэнээр нууц наймаанд түлхлээ.

 

Засгийн газар энэ шийдвэрээ эргэн харах ёстой. 2014 онд ашигт малтмалын хуульд өөрчлөлт орж алтны татварт хөнгөлөлт оруулж байхдаа төр таван жилийн баталгаа амлаж байна гэж мэдэгдэж байсан санагдана. Энэ баталгааг одоо хэнээс нэхэх вэ...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
АЛТАА НУУВАЛ УУРХАЙ АЖИЛУУЛАХЫГ ХОРИГЛО.ТЭРТЭЙ ТЭРГҮЙ НУУХ ЮМ ЧИНЬ БАЙГАЛЬ ОРЧНОО СҮЙРҮҮЛЭХ ХЭРЭГ АЛГА АЛТТАЙ АЛТГҮЙ БОЛНО.
2016-09-05
Зочин:
Сонгогдож байгаа хумуусийн 90 хувь нь шуналтай урьд нь муу хун болох нь танигдсан улсууд байна
2016-09-05
Зочин:
Одоо коммунистууд сонгогдсон улс орон яахыг харая
2016-09-05
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-09-05
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2016-09-05
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
2016-09-05
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2016-09-05
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
2016-09-05
Зочин:
МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
2016-09-05
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2016-09-05
Зочин:
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-09-05
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
2016-09-05
Зочин:
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй
2016-09-05
Зочин:
Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 өмчилж, төр 100 эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах
2016-09-05
Зочин:
Манай нийт Монголчууд ашигт малтмалын Роялти гэдгийг татвар эсхүл төлбөр гэж шал буруу ойлгодог. Роялти гэдэг нь татвар, төлбөр огт биш, харин газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмалын үнэ юм шүү дээ. Улс орнууд энэ үнийг өөрөөр хэлвэл Рояли-г аль болох өндөр 12 хүртэл хувиар тогтоож, олборлосон ашигт малтмалын бодит хэмжээгээр сар бүр улсынхаа төсөвт төвлөрүүлж авдаг. Ингэхгүй бол газар доор байгаа ухаж гаргаагүй ашигт малтмал үнэгүйддэг. Монгол оронд ийм эрхзүйн орчин байхгүй тул ашигт малтмалын бүх ордууд үнэгүйддэг.
2016-09-05
Зочин:
Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2016-09-05
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
2016-09-05
Зочин:
Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
2016-09-05
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-09-05
Huga:
Ulsad ogch tatvar ogch tenegtsenees hyatad tunshdee ogson n shuluuhan shu ho
2016-09-05