Павел Милюков нээлттэй хичээл заана

img

 

ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан тоглолтын зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд гоцлол хийлч Павел Милюков, Хийлч УГЗ профессор Ч.Чинбат, хийлч Э.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс оролцов.

 

Энэхүү тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойгн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Тоглолтыг “Гранат мюзик” продакшн санаачилсан бөгөөд хийлч Павел Милюков тус продакшны продюсер Э.Мөнх-Эрдэнийн урилгаар манай улсад тоглохоор болжээ.

 

Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганин нарын сонгодог бүтээл эгшиглэх юм байна. Мөн Павел Милюков маргааш ХБК-ийн  концертын зааланд хийл хөгжим сонирхогчид болон утсан хөгжмөөр суралцагч оюутан сурагчид зориулсан нээлттэй хичээл заах юм байна.

 

Тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагт ДБЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ