Кейт Мосс нууцаар гэрлэв

Супермодель Кейт Моссыг нууцаар гэрлэсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав. Мосс өнгөрсөн тавдугаар сард өөрөөсөө 13 насаар дүү Николай вон Бисмарк гэгчтэй сүй тавьсан юм. Тэрбээр өнгөрсөн сард “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дээрх мэдээллийг баталжээ.
Хос энэ сарын 2-нд Лондон хотын нэгэн сүмд нууцаар гэрлэсэн аж. Мосс энэ оны эхээр “The Kill” хамтлагийн гитарчин Жамей Хэнсээс салсан билээ. Тэд 2011 оны зургаадугаар сард Италид гэрлэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ