Милла Йовович охиныхоо хамт зургаа авахуулжээ

“Харийн хүн”, “Тав дахь элемент” киногоороо олны танил болсон холливуудын нэрт жүжигчин Милла Йовович том охин, найман настай Еверийн хамтаар америкийн “VS” сэтгүүлийг чимсэн талаараа “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр анх удаагаа охиныхоо хамтаар сэтгүүлийн нүүрийг чимж байгаа юм. Өдгөө 40 настай Милла 1999 онд VS” сэтгүүлийг чимж байжээ.
Милла “Би их баяртай байна. Охин минь үнэхээр үзэсгэлэнтэй” гэж хэлсэн байна. Жүжигчин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард амаржиж, Дашель Эден гэх охинтой болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ