“Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” номын нээлт болно

img

 

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Г.Цэнгүүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болох гэж байна.

 

Энэхүү арга хэмжээ нь яруу найрагч, зураач хоёр хамтарч ажиллан шинэ бүтээл гаргаж буйгаараа онцлогтой ажээ.  У.Баярсайханы 10 шүлгийн зургийг уран зураач  Г.Цэнгүнжав зурсан аж.  Сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан 2009 онд “Бөгтөр сарны гэгээ”, 2010 онд “Хүү нь тандаа” нийтийн дууны цомог, “Их л холын амраг” нийтийн дууны тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийж, 2014 онд “Танихгүй танил” шигшмэл ярилцлагын номоо хэвлүүлж байсан.  Харин түүний энэ удаагийн  “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” ном нь түүний яруу найргийн хоёр дахь бүтээл юм байна.

 

Зураач Г.Цэнгүнжав нь 1987 оноос олон улсад болон эх орондоо уран бүтээлийн 10 гаруй үзэсгэлэн гаргажээ.

 

Уран бүтээлчдийн хамтарсан ном болон уран зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 15-нд Чин Ван Ханддоржийн өргөөнд болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ