Тэйлор Свифт саллаа

Дуучин Тэйлор Свифт дахин ганц бие болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сараас үерхсэн Британийн жүжигчин Том Хиддлтоноос хэдхэн өдрийн өмнө салсан болохыг эх сурвалжууд баталжээ.
Салалтын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Том зураг авалттай байгаа бол дуучин бүсгүй “1989” аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна.
Жүжигчин эр инстаграмдаа найз охиныхоо зураг болон дууны үгийг нийтэлдэг байсан юм. Харин салалтын мэдээнийн дараа тэрбээр инстаграм хуудсаа блоклосон бол Тэйлор инстаграмдаа нийтэлсэн Томтой авахуулсан ихэнх зургаа устгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ