Төсөвт орлогоо яаж бүрдүүлэх вэ?

img

Орлогоосоо давсан зарлагатай төсвийг тодотгохоор шинэ парламентын гишүүд толгойгоо гашилгаж байна. Засгийн газар энэ оны төсвийн тодотголд хэмнэлт хийж, орлого бүрдүүлэхдээ иргэдийнхээ амьжиргаа руу халдаж, тэдний цалин, орон сууцнаас нь татаас авахаар төлөвлөсөн гал дээр тос нэмнэ гэгчээр эдийн засгийн хямрал дээр нийгмийн сэтгэлзүйн хямралыг дэвэргэв. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг иргэдээс бүх төрлийн татварыг авахыг зогсоох улс төрийн шийдвэр гаргажээ. 

 

Төсвийн тодотголоор 2.5 сая төгрөгнөөс дээш цалинтай иргэдэд, 150-аас дээш ам.метр орон сууцанд тус тус татвар ногдуулахаар заасан байлаа. Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулсан байв. Харин бүлгийн шийдвэрээ дагаж, Засгийн газар татвар нэмэгдүүлэх бүх заалтыг буцаан татаж байгаагаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдэгдэж, “Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 сая төгрөгнөөс дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан. Мөн автомашинд ногдуулах татвар хилээр ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна” гэдгийг онцлов.

 

Нөгөөтэйгүүр татвар нэмээд заалт тусгаад буцаан татаж байгаа нь ирэх орон нутгийн сонгуульд бэлтгэн, МАН тавьсан сценари гэж үзэх хэсэг байна. Хэрвээ энэ хардлага үнэний ортой бол “тоглоом тоотой нь дээр” гэдгийг эрх баригчдад сануулчихмаар. Эдийн засаг хямарч, иргэдийн амьжиргааны түвшин буурсан энэ үед эмзэг сэдвийг  хөндөх  нь тоглоом биш шоглоом болно.

 

Үнэндээ улсын төсвийн энэ оны алдагдал 4.4 их наяд төгрөгт хүрээд байгаа юм билээ. Энэ их наядаар тоологдох алдагдлыг Засгийн газар 2.5 их наяд төгрөгийг нь үнэт цаас хэлбэрээр  гаргаж,1.4 их наядыг нь зээл авч зохицуулахаар төлөвлөж. Гэхдээ Монголбанк Засгийн газраас өөр байр суурьтай байгаа юм.

 

Монголбанктай ойлголцоод дотоодын үнэт цаасыг гаргалаа гэхэд худалдаж авах арилжааны банк байхгүй гэнэ. Учир нь арилжааны банкуудын үнэт цаас худалдан авах хэмжээ чинээндээ тулчихсан аж. Эдүгээ төв банкны үнэт цаасны үлдэгдэл 1.1 их наяд байна. Энэ нь өөрөө банкуудад байгаа нийт чөлөөт эх үүсвэрийг татсан хэмжээ аж. Тиймээс Засгийн газраас гаргахаар төлөвлөж байгаа 2.5 их наяд төгрөгийг худалдан авч чадахгүй эрсдэл магадлал өндөр аж.  

 

Нөгөөтэйгүүр Монгол Улсын зээлжих зэрэглэл буурчээ. Энэ нь макро эдийн засгийн бодлогын авах арга хэмжээ тодорхой бус байгаатай холбон тайлбарласан байна. Иймээс гадаадын зах зээлээс мөнгө босгож чадахгүйд хүрч байгаа гэнэ. Сангийн яамны мэргэжилтний тайлбарлаж байгаагаар дотоодын бонд гаргах эх үүсвэрт эрсдэл үүсвэл төсвийн зардлуудаа эрэмбэлсэн дарааллаар санхүүжүүлнэ гэнэ.

 

Энэ мэтчилэн Засгийн газарт орлого төвлөрүүлэхэд асуудал тулгараад байгаа аж. Оны сүүлийн дөрвөн сард орлого төвлөрүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалтад найдаад нэмэргүй болсныг эдийн засагчид хэлж байна лээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.1 тэрбум ам.доллар хүрч байсан бол энэ оны хагас жил 360 сая ам.доллар болж 100 гаруй дахин буурсан үзүүлэлтэй байгаа юм.

 

Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтад найдах хэрэггүй, дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж, орлогоо төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн бодлого барьсан аж. Харамсалтай нь импорт төлөвлөж байснаас 20 орчим хувиар буурсан. Энэ онд Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлахаар тооцсон ч хийгдээгүй учир 170 тэрбум төгрөгийн орлого төсөвт орох боломжгүй болжээ. Үүн дээр газрын тосны орлого 140 тэрбум төгрөгөөр буурч байгаа гэнэ. Цаашлаад гадаад тусламжийн орлого 256.3 тэрбум төгрөгөөр буурчээ. Эдийн засаг  өсөлт төлөвлөсөн хэмжээнээс буурч, төсвийн орлого тооцож байснаас 1.6 их наяд төгрөгөөр буурсан байна.

 

Төсвийн тодотголд Монголбанкинд тушаасан алтанд ногдуулах нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээг 5 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Монголбанк үүнтэй мөн л санал нийлэхгүй байгаа юм билээ. Одоогийн хуулийн үйлчлэлийн үр дүнгээр 2011 оноос алт тушаалтын хэмжээ сэргэж, улмаар 2015 оны эцсийн дүнгээр 15.1 тн болж өссөн байна. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ энэ оны наймдугаар сарын 30-ны байдлаар 11.5 тн-д хүрчээ. Алтны татварыг нэмэгдүүлснээр 2017 онд 38.7 тэрбум төгрөгийн орлого төсөвт орохоор тооцоолсон ч Монголбанкинд тушаах алтны хэмжээнд сөрөг нөлөөлөх талтай аж.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗАМ БАРИЛАГ ЗЭРЭГ ГАЗАРЫН МӨНГӨНИЙ ЗАРЦУУЛАЛТАНД ШАЛГАТ ХИЙ ЯПОН ЗЭРЭГ ӨНДӨР ХӨГЖӨЛТЭЙ ОРОНД БАГА ХЭМЖЭЭНИЙ ГАЗАРЫН5050 ГЭСЭН 100 ЖИЛЭЭР ҮҮЛДВЭРИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛҮҮЛ Иргэдээ малжуулах байгалаа хамгаалах зорилгоор гаднаас бага хүүтэй хүүгүй зээл ав
2016-09-08
Зочин:
1-ХУЛГАЙЧ НАРЫН ГАДААДАД НУУСАН МӨНГИЙГ ИЛ БОЛГОН ОРУУЛЖ ИР 2, УУЛ УУРХАЙН БҮХИЙ Л ЛУЙВАР ХУЛГАЙД ШАЛГАЛТ ХИЙЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮЛДЭЛИЙГ ИЛ БОЛГОН ТӨЛБӨР ТООЦООГ ХИЙ 3 ГАДААДЫН ЛУЙВАРЧАН НАРААС АВАХ ЁСТОЙ ШҮҮХЭЭР ТОГТООСОН МӨНГӨӨ АВ4, ХУУЛЬ БУСААР БАЯЖСАН ТӨРӨӨС ТӨРСӨН БАЯН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ОЛСОН ОРЛОГИЙГ НЬ ХУРАА4-5 ХЭТ ӨНДӨР ЦАЛИН МӨНГИЙГ БУУРУУЛЬ 5-6ТӨРИЙН АЛАВЫН МЭРЭГЖСЭН ЦОМХОН ШУУРХАЙ БОЛГО ,6 ХУУЛЬ БУСААР ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙСАН ШҮҮХЧДИЙН АВСАН ЦАЛИНГ ИРГҮҮЛЭН АВ 7ХАА ,ТҮҮХИЙ ЭД ТҮҮНДЭЭН ТУЛГУУРЛАСАН ҮҮЛДВЭРИЙГ БИ БОЛГОН ХӨГЖҮҮЛ ҮҮГЭЭРЭЭ ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙ ЦАЛИНТАЙ БОЛГО , 8 ӨӨРИЙН ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЗҮҮЛЭЭН ГАДНААС БҮҮ ОРУУЛ 9БАГА ХЭМЖЭЭНИЙ НУТАГЫГ ЯПОН ЗЭРЭГ ОРОНД 50 ЖИЛ БА 50 ЖИЛЭЭР СУНГАХ ГЭРЭЭГЭЭР ТҮРЭЭСЭЛ ,ХАА ХӨГЖҮҮЛЭЖ ГАДААДААС МАЛЧИН АВЧ АЖИЛУУЛЬ БАЙГАЛАА ХАМГААЛ 8 ХОТЫН ХҮН АМИЙГ ХӨДӨӨД ГАРГАН СУУРАН МАЛ МАЛАЛГАА ЭРХЛҮҮЛЭН НУТАГЫН ХАШАР МАЛЧИНД ХАРИУЦУУЛАН МАЛЖУУЛАХ 10 ЖИЛ ХҮРТЛЭХ БАГА ХЭМЖЭЭНИЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГО ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ЗАРЦУУЛАЛТ БА ЗАМ БАРИЛАГА ЗЭРЭ
2016-09-08
зочин:
Хөгжилтэй орнуудын жишгээр байлдаа.Иргэд нь машинтай нь машинаар тэрэгтэй тэрэгээ түрж ирээд л гудамжиндаа хоолоо хийгээд, юм аа зараад татвараа төлөөд чөлөөтэй бизнэс эрхэлж болж л байна шүү дээ? Монголд болхоор эсэргээрэй бүх юм хаалттай байна шүү дээ? болж өгвөл торгоно шийтгэнэ гээд байх юм даа.яаж иргэдээ баян болгох гээд байгаа улс юм болдоо
2016-09-08
zzz:
sudalgaa hiij hiimleer gargasan hend ch hereggui , hynd surtliin oron toogoo ustgaachee, naad oron toonuuddaa sudalgaa , shalgalt hiigeech,,,,,,,,,,,,,,!!!!!!!!!!!!!
2016-09-08
zochin:
Ene olon heregtei hereggui yam agentlaguudaa tsomhotgooch,ajilgui coffee uuj unternet uhsan neg l ih zantai uymnuud suuh uym,uy hiidgiin.Hun orood asuudal tavihaar shiideed gartsiig ni oloh chadvartai amitan ter dotor chini alga.Neg l ih zan.Ter darga medne ene darga medne geed l uruu heseed yavtsgaaj bna.
2016-09-07
Зочин:
Тт 100 тэрбум доллороор концессээр япон, солнгосд олгое тэгээд 100 жилийн дараа буцаагаад авахад тэнд маш их хогжил ирнэ, гэхдээ 3?дагч оронд шуу?
2016-09-07
иргэн:
төрөөс төрсөн тэрбумтангуудын орлогоос бүрдүүлэх нь зүйтэй.
2016-09-07
n enhlen gj tuuhii tumsug:
EERGUU PESKA MINI UGEE OLJ HUTSAACH ZASAG ARD OLNIHOO HARMAA RUU GARAA HIIGEEGUI SHUU DE
2016-09-07
Зочин:
Хулгай луйвараар ххэл хасуулаар баяжсан хүмүүс ба Хэт өндөр цалинтай шүүхч нар мэт хүмүүс Эрх мэдэлтэний хувийн их баян копануудаас өндөр татбар авх нь зөв үүнийг ард түмэн дэмжэж байгаа С Баярсонт СБаяр мэт хүмүүийг шүүх бариж хорин хулгайлсан луйвардсан хахуулаар авсан нууцан мөнгийг нь ил болгон хурааж авах хэрэгтэй
2016-09-07
Иргэн:
Энэ засгийн газрын өндөр цалинтай нөхдөөс татвар авах нь зөв ш дээ. Тэр өндөр цалингуут чинь нөгөө төсвөөс төрсөн тэр бумтнууд олигархууд чинь байсан ш дээ. Дээр нь 2 толгойгоос гадныхантай нийлж идсэн юмаа л Баярцогт Баяр Зориг Сахйанбилэг Сү. Батболд өшөө цаад нууц хуйвалдагчид төрдөө буцаагаад л өгч төсвийн орлогыг нэмэгдүүлчээч. Тэгвэл төсвийн орлого нь зарлагаасаа давж МОНГОЛ баян болоо л хувирчихна ш дээ. Тэхээр улс үндсэндээ муудаа ядуураагүй, Хэн хэн хэзээ юу идсэнээс л болсон нь тодорхой ш дээ. Яаж идэж идчихээд Эх орныг минь ЯДУУРЧЛАА гэж гадагш зарлаад амнаас нь яаж багтаж гарч чадаж байна аа. АМНЫ хишиг нь ардаа гарцан юмнууд өөрсдөө сүүлийн 20 жил ийм болгочоод МАН, АН аль аль нь буруутай шүү
2016-09-07
Иргэн:
Тийм ШҮҮ. Д.Ганхуягийн сааналыг бүрэн дэмжиж байна. Хууль хяналтын байгууллагууд шалгаж илрүүлсэн татвартай болбоотой зөрчлийг аль ч засгийн газар Өршөөлийн хууль гаргаж баячуудад ашигтай байдлаар шийдсээр ирсэн. Тэхээр одоогийн баян компанитай улс төрчид татвараа байнга нууж түүнийгээ өөрсдөө хууль гаргаж өршөөж ирсэн тул улсын төсөвийн орлого зөвхөн иргэдийн татвар, өр зээлээр л бүрдэж ирсэн. Эд нар татвараа өгөөгүй атлаа бидний төсөвт төлсөн таварын орлогоос төсвийн зарлага нэрээр дахин цалин бусад тансаг зардлаа гаргуулж биднийгээ давхар давхар шулсаар ирсэн. . Түүгээр ч зогсохгүй давраад гадаадын компаний татварыг чөлөөлсөн Ерөнхийлөгч эд нар дээр нэмэгдсэн. Тэхээ бид яаж амьдрах юм бэ хэцүүш дээ. Одоо тэр Оюутолгой, Тавантолгойг гэрээ нэрээр гадныханд бэлэглээд өөрсдөө баахан авилга аваад хараал идээд хоцоорсон. Тэрнийгээ л засаад төсвийн орлогоо нэмчихвэл бүх юм болчино. Мэдсээр байж бас л ард түмнээ шулах гээд байхийн. ЦАДААЧ ЭЭ УЛС ТӨРД ОРСОН НӨХДӨӨ, ОДОО БИД ТЭСЭХГҮЙ БОЛЧООД
2016-09-07
Д.Ганхуяг 99116570:
1. Гадны хулгайч нарын дээрмийг буцаа. Тэднирй гар хөл бологсодын үфшүнуудыг тат. Жишээ нь 35 тэрбумын хулгайг өршөөж, гэмт хэрэгтнийг сулласан Элбэгдоржийг огцоруулж, 35 тэрбумҮнэн хэрэгтээ 90 тэрбум-ын татварын өрөө Элбэгдоржоор төлүүл. 2.Хууль бусаар баяжигсадын булхайг илрүүлж, төрийг хохиролгүй болгло. 3. Зүүний намын гол бодлого болох баясуудаас авах татварыг нэмж, түүгээр өрөө төлж, ядуу дунд хэсгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмж.
2016-09-07