Хошин урлагийнхны холио, солио

img

 

Монголын хошин урлагийн зарим хамтлагийн жүжигчид өөр хоорондоо солигдов. МУГЖ Д.Хүрэлхүү, СТА Г.Ундармаа нар “Х Түц” продакшинд нэгдэж, харин “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нар “Эмоци” продакшны намар цагийн тоглолтод оролцон тоглож буйгаа дуулгалаа. Жүжигчин Л.Сөрөлт энэ талаар “Бид хамтлагаасаа гараагүй. “Эмоци” продакшн залуучуудад хандсан шоу тоглолт хийж байгаа юм байна. Тийм ч учраас залуу үеэрээ нэгдэж уран бүтээлд хамтран тоглохоор болсон” хэмээн даруухан хариулж сууна. Харин нөгөө талд МУГЖ Л.Баттулга, С.Лхагвасүрэн, Н.Ариунболд нар нэгдэж, “бут” авах гэж байгаа сурагтай. Гурван гавьяат нэгдэж “Найзууд 2” шоу тоглолтыг үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглохоор зэхэж байгаа аж.

 

Залуус юуны учир хөлийг нь дөрөөнд хүргэсэн “сайн ах” Бооёогоос зай барив. Хэзээний ингээд нэгдчихэж болох байсан “акул” гурав ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр олон жилийн дараа ийн “пракц”-лах нь юуны учир вэ.

 

Өнгөрсөн хавар МУГЖ Н.Ариунболд, Л.Баттулга нар хамтран “Найзууд” тоглолтоо олон нийтэд хүргэсэн. Орон нутгаар, АНУ-аар ч аялан тоглоод амжсан. Ингэхдээ тэд МУГЖ Л.Одончимэг, СТА Т.Бархүү, Л.Сөрөлт, Ц.Ганбаяр гээд хамтлагийн жүжигчдээ тоглолтод оролцуулаагүй юм. Харин тэдний оронд шинэ залуу уран бүтээлчдийг авч ажилласан. Энэ нь хямралын үед төсвөө хэмнэсэн хэрэг байв уу. Ийнхүү хоёулханаа “амиатсан”-д баахан тунирхсандаа өнөө хэд нь өөр хамтлагт нэгдэв үү гэдэг таамгийг олон нийт дэвшүүлж эхэллээ. Олны үг ортой ч байж мэдэх юм.

 

Амташсан хэрээ 13 дахина гэгчээр хоёр гавьяат “Найзууд 2”-ийг өнөө дахин тоглохоор болжээ. Энэ удаад МУГЖ С.Лхагвасүрэнгээр хүч сэлбэсэн аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Magnai:
Ganbaa otgoo surul t 3 udriin 250.000 avdagaa golood 350.000 bolgo gesen gesen tegeed booeo akh ni tegej uguj chadskhgui ee udriin 250.000 sardaa 7.500.000 ee burkhan mini ee shine ue jil dee 250 khonog togoldog gesen toonii mashin barij too bodie
2016-09-10
Hmmmmm:
Shaaaaaal hereggui saarnuuuuuuuud. Bas gabyaatuu geed baigaaa zailuuluuuuud
2016-09-07
Зочин:
true
2016-09-07
макс продакшн:
эмоци-ийн тоглолтыг үзэхээр инээх юм юу ч байдаггүй ш дээ. Зохиомж, найруулга муутай шал сонин
2016-09-07
Зочин:
true