Монгол дуучны уран бүтээл “М-net” чартад багтжээ

img

 

Солонгосын "Монтант" агентлагтай гэрээгээр ажилладаг, дуучин С.Гантогоо хэмээх монгол залуугийн шинэхэн уран бүтээл “M-net” хит парадын шилдэг 100 видеонд багтжээ.

 

Тодруулбал, түүний анхны уран бүтээл болох “Хорвоогийн төгсгөлөөс”  хэмээх дуу нь тус хит парадын наймдугаарт бичигдсэн байна. Мөн түүний цомог Солонгосын хөгжмийн томоохон сайт болох www.melon.com, www.bugs.com, www.navermusic.com-д тавигдсан даруйдаа “M-net”  хит парадын жагсаалтын эхний аравт бичигджээ.

 

С.Гантогоо нь 2006 онд МУБИС-ийг газарзүй, байгаль шинэчлэлийн заах арга мэргэжлээр төгсчээ. Улмаар БНСУ-ын Инчеоны Олон Улсын нисэх онгоцны буудалтай хамтран байгуулагдсан “Монтант” урлагийн байгууллагын сонгон шалгаруулалтад оролцон, тус байгууллагын дуучин болсон аж. Энэхүү байгууллагад 9 орны дуучид нэг хамтлаг болон ажилладаг байна.

 

Дашрамд дуулгахад тэрбээр 2013 онд БНСУ-ын BBS телевизийн “Оддын хаан” нэвтрүүлэгт “Жалам хар” бүжгийн хэсгээс толилуулсан билээ.

 

Г.Тэгшсүрэн  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Mundag zalu bna.Eh ornihoo nerig undurt urguj bgaad chini bayarlala
2016-09-07